Эмээгийн минь хэлдэг байсан зөвлөгөө

Ц.Усанболор
02 сарын 15, 2019

#1. Охин минь энэ дэлхий дээр хан хүү ховор байдаг юм. Тэд өөрийгөө болон унаа тэргээ хэтэрхий хайрладаг. Тиймээс ч өөрсдийгөө «тэнэг» эмэгтэйчүүдэд зориулдаг. Харин тэр «тэнэг» эмэгтэйчүүд нь зөвхөн эд хөрөнгийг харж ханилдаг. Тэрний оронд чамайг хайрладаг, цалингаа гэртээ авчирдаг залууг сонгоорой.

#2. Хэтэрхий халуухан, ор хөнжлийн ажлаас өөрийг боддоггүй эрчүүдээс хол яв. Тэд чамд зөвхөн «секс», толгойн өвчин хоёрыг өгч чадна.

#3. Эмэгтэй хүний зөн совин худлаа хэлдэггүй. Зөн совингоо дагаж зүрх сэтгэлээ дагаж байгаарай.

#4. Аливаа шийдвэрийг хэзээ ч огцом түргэн гаргах хэрэггүй. Суугаад, сайтар бодож эргэцүүлээд үз. Бодож байхдаа дуртай хөгжмөө сонс, дуртай хоолоо ид, инээмсэглэ.

#5. Чамд хүн бүр нэг хүнийг тэнэг гэж хэлж болно. Энэ үгэнд шуудхан итгэх хэрэггүй. Хамт сууж ярилца, дарс уугаад үз. Тэр үед чи түүнийг жинхэнээр олж харах болно. 

#6. Шашин, улс төр, бэлгийн цөөнхийн талаарх бодлоо бүх хүнтэй хуваалцах хэрэггүй. Чи хэн нэгнийг өөрийн үзэл бодолдоо заавал итгэн үнэмшүүлэх албагүй.

#7. Бүх зүйлд зөөлөн, энэрэнгүй байх хэрэггүй. Үүний оронд шулуун шударга, бодитой бай.

#8. Хүнд гурван боломж өг. Учир нь чи тэр боломжийг түүнд биш өөртөө өгч байгаа юм. Чи өөртөө ямарваа нэгэн чухал зүйлийг алдахгүй, ямар нэгэн шинэ зүйлд суралцахын тулд өгч байгаа юм.

#9. Бардам бай. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Бардам зан нь өөрийнхөө давуу талыг мэдэхэд тус болдог. Бардам уучлалт гуйж, уучлалтыг хүлээн авч, бусдын үгийг хүлээцтэй сонс. Харин өөрийгөө хэт үнэлэн, дэвэргэх хэрэггүй. 

#10.  Өстөн дайсантай болохоос бүү ай. Дайснууд чамд хэрэгтэй. Тэд чамд урам зориг өгч, мотиваци болдог.




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.