Нийслэлийн засаг даргын 2021 оны А374 дугаар тоот захирамжийн дагуу хийгдэж байгаа “Эко орчин-цэвэр агаар” аян зохиогдож байгаа билээ. 

Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр болох “Дандарбаатарын гудамж”-ны  дагуу үйл ажиллагаа явуулдаг 24 иргэн, ААН-ийн төлөөлөлтэй хот байгуулалт хөгжлийн газрынхан үе шаттай уулзалт хийж аяныг хэргжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тэд энэхүү аяны хүрээнд дүүрэг бүрт налуу замтай, иргэдэд ээлтэй жишиг гудамжийг бий болгоно. Мөн иргэн ААН-ийн оролцоог нэмэгдүүлэх амьдрах орчноо сайжруулж тохижуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулна гэв. 

Ташрамд дурдахад жишиг гудамжны тохижилтын зураг төслийг “Бизайн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсруулж буй юм.

Ч.Бямбахажид