Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар УОК-оос өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 17-нд нийт 40.217 хүнд шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ. 

Олонх нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд бол 10 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээгээр илэрсэн. Улмаар массын дундах уг шинжилгээгээр нийт 37 хүнээс халдвар илэрлээ. Уг 37 хүний 19-өөс "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдвар илэрсэн тул үргэлжлүүлэн ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад 18 хүнээс илэрсэн.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1654 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 1980, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2493 тохиолдол боллоо. Тэдний 72.3 хувь буюу 1890 нь эдгэрсэн. Одоо 678 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь нэг хүн маш хүнд, 7 хүн хүнд, хүндэвтэр 86, хөнгөн 584 хүн байна.

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.