Б.Баясгалан
08 сарын 09, 2020
Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "8 дугаар сарын 08-нд нийт 592 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаарын сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 265 хүний давтан шинжилгээ, 8 дугаар сарын 08-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 9 хүний шинжилгээ, ХӨСҮТ болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй 23 эмч, ажилтны шинжилгээ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.
Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэдний нэг нь ачаа тээврийн машины жолооч, хоёр нь энхийг сахиулагч юм.
Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 67 нь сувиллын ажиглалтад, 23 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан.Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж буйгаас 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ, тандалт ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээр, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ үргэлжилж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.