Б.Баясгалан
08 сарын 10, 2020
Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "8 дугаар сарын 09-нд нийт 621 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаарын сарын 09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний давтан шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй 30 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээ, 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 5 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт буй 11 хүний давтан шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.
Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 47 нь сувиллын ажиглалтад, 23 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.