Хятадын шинжлэх ухааны судалгааны хүрээлэн ижил хүйсийн хулгана гөлчгий төрүүлсэн талаар мэдээлжээ. Өөрөөр хэлбэл эрэгчин хулганы оролцоогүйгээр үр зулзагаа төрүүлсэн байна.Судлаачид генетикийн инженерчлэлийг ашиглан байгалийн хуулийн эсрэг үйлдэл хийсэн аж.

Энэхүү боломжийг эр бэлгийн хоёр хулгана дээр хийсэн боловч төрсөн гөлчгий нь хэд хоногийн дараа нас баржээ.

Хөхтөн амьтад бэлгийн замаар үрждэг. Гэхдээ байгалын бусад амьтдад ижил хууль үйлчилдэггүй. Жишээлбэл загас, хэвлээр явагчид, хоёр нутагтан , шувууд ганцаараа ч үржих боломжтой. Албан ёсоор энэхүү хачирхалтайертөнцийн төрөлтийг партеногенесис хэмээн нэрлэдэг аж. 

Хятад судлаачдын зорилго нь ижил хүйсийн хоёр хулганад үржил явуулахын тулд энэхүү нөхөн үржихүйн хуулийн алийг нь эвдэх хэрэгтэйг олж мэдэх байжээ.

Уг туршилтыг хос эм хулгана дээр хийхэд арай хялбар байсан гэжээ. Судлаачид эхлээд нэгнээс нь өндгөн эсийг нь авсан ба нөгөөгөөс нь тусгай төрлийн эсийг авчээ.Аль аль нь шаардлагатай ДНХ-ын хагас хагас мэдээллийг агуулж байсан ба тэднийг хооронд нь шууд холбох боломжгүй байсан тул судлаачид тусгай технологийг ашиглах хэрэгтэй болсон байна. Уг технологийн ачаар гурван багц генетикийн зааврыг устган, үржил явуулахад таарамжтай болгон өөрчилжээ.

Гэхдээ тэд уг судалгаанаас нэг зүйлийг олж мэдсэн нь байгалийн хуулийг зөрчих нь генетикийн гажуудал авчирдаг гэдгийг илрүүлсэн байна.Гэсэн ч урт хугацаанд ижил хүйстнүүд хүүхэдтэй болох боломжтой болохыг үгүйсгэхгүй нь. Харин тэднээс төрсөн хүүхэд бие бялдар, сэтгэхүйн хувьд эрүүл байх эсэхийг сайтар судлах хэрэгтэй гэж судлаачид хэлжээ. 



Эх сурвалж: https://www.bbc.com