Дэлхийн 70 гаруй оронд тохиолддог ба 900 сая гаруй бага орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж дэлхий даяар 2.1 тэрбум долларын гарз хохирол учруулсан тоо баримт байдаг. 

Дэлхий даяар бог малын мялзанг зөвхөн малын өвчлөл төдийгүй зэрлэг ан амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулсаар иржээ.

Бог малын мялзангийн хор хохирлын нэг жишээг дурдахад 2017 онд дэлхийд нэн ховордсон Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-гийн 2/3-г үхэлд хүргэжээ. Тухайлбал 2018 онд Монгол Улсад мялзангийн вирустай төст өвчлөлөөр Сибирийн янгир өвчилсөн хоёр ч удаагийн тохиолдол бүртгэгдсэн талаар судалгааны нийтлэл Шинжлэх ухаан сэтгүүлд нийтлэгджээ.

Бөхөн бол говийн экосистемд маш их ач холбогдолтой амьтан. Бөөнөөрөө сүрэглэн явдаг тул бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог ач тустай. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон холбогдох байгууллагууд хамтран бөхөнг говийн экосистемийн тэнцвэрийг хадгалагч гайхамшигт зургаан амьтны нэгээр нэрлэсэн байдаг.