Мөсөнд авиралтын багийнхан ОХУ-г зорьлоо

Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбооны баг тамирчид ОХУ-ыг зорилоо. 

Олон Улсын Уулчдын Холбоо /UIAA/-ноос зохион байгуулдаг мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах энэхүү тэмцээн ОХУ-ын Киров хотод болох юм. Энэ 3 дугаар сарын 2-4 өдрүүдэд зохиогдох уг тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд эдгээр тамирчин багтжээ.

1.Н.ХЭРЛЭН: Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн
нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ
2.О.САЙХАНЖАРГАЛ: “Сутайн бор” клубын тамирчин,
Спортын мастер
3.Д.ЭНХБААТАР: “Хязгааргүйд мац” клубын тамирчин,
ОУХМ
4.Д.ОТГОНХҮҮ: “UB hiking” клубын тамирчин нар

Холбоотой сэдвүүд

уулын спорт мөсөнд авиралт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.