Х.Оргил
05 сарын 16, 2018
Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр 13:47 цагт /Улаанбаатарын цагаар/ Эверестийн оргилд гарчээ. Ингэснээр тэрбээр Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болж байна.
Түүнээс өмнө Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй.
Тэрбээр 2011 оноос эхлэн уулын алхалт хийж, уулын спортоор хичээллэж эхэлжээ. 2012 онд Европ тивийн тэргүүн оргил Кавказын нуруу, Эльбрусд ууланд авирсан бол дараа жил нь Африк тивийн ноён оргил Килиманжарод, 2015 онд Аконоагуад гэж Өмнөд Америк тивийн ноён оргил. Жилийн дараа Хойд Америк тивийн тэргүүн оргилд авирсан ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.