Х.Оргил
01 сарын 20, 2020
Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг, Оросын холбооны улсын уулчид хамтран гайхалтай төслийн ард гарчээ. Тэд Мөнх сарьдаг Саяаны оргилд Монгол, Тува тэргэнцэртэй хоёр охины хамт авиралт хийх гайхамшигтай үйл явдлыг дэлхийд анх удаагаа зохион байгуулсан юм.
Монголын талаас хөгжлийн бэрхшээлтэй зураач Ч.Тунгалагтуяа энэхүү авиралтад оролцохоор бэлтгэлээ базааж ийнхүү зорилгоо биелүүлсэн байна.
Уулчин бүсгүй Ч.Тунгалагтуяа энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа "Яг үнэнээ хэлэхэд би өөрийнхөө тэвчээрийг аль хүрэхийг нь үзье гэж энэ аялалд явахаар шийдсэн. яг хэдэн метрын өндөрт бууж өгмөөр санагдаж, хэдэн метрын өндөрт хүрч чадах аа л мэдээд мэдрээд яг тэр үед нь өөртэй хэлэх үг ээ хүртэл бэлдэж байсан. /өөрийгөө дасгалжуулах гэж/. Яагаад гэвэл миний бэрхшээлийн онцлог хорвоогийн хамгийн дулаан гутал ч даардаг юм. Тийм хүндрэл гарч болзошгүй гээд л өөрийнхөө бэрхшээлтэй холбож олон талаас нь төсөөлөөд үзсэн. Гол нь тэр бүрийг яаж ийж байгаад тэвчээд үзье гэж бодож байсан...Өөрийгөө ялан дийлэх аялал гэж явахаар бодсон. Монголын уулчдын эв нэгдэл багийн хамтын ажиллагааны хүч, олон жилийн туршлага бас намайг оргил дээр гаргана гэсэн хичээл зүтгэлийн үр дүнд би гэдэг хүн даарсангүй, оргилд гарч үзлээ. Чин сэтгэлээсээ МУГТ Г.Өсөхбаяр, ахдаа А. Болд ахдаа, ОУХМ С. Бат-Эрдэнэ нараар ахлуулсан уулчдын баг хамт олонд, Хамтдаа Алхацгаая клуб, Эрдэнэт уулчдын холбоо, Сутайн бор клуб, Саммит клуб болон Mongolian Expeditions, өөрсдийн бие сэтгэлээрээ дэмжсэн тусалсан бүх найз нартаа, гэр бүлдээ /дулаан яваг гээд нэхий дэгтий нойргүй сууж оёж өгсөн хүргэн ах С. Даваадорж/д бүгдэд нь МАШ ИХ БАЯРЛАЛАА.ТА НАР-гүйгээр би ОГТ ЭНЭ БҮХЭНИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ байх байсан" хэмээн бичжээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.