МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох Их хурал эхэллээ

Б.Баясгалан
02 сарын 28, 2019

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын XX Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

Тус хуралд Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, 2015-2018 оны ажлын тайлангаа тавина. Мөн  ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагаа сонгох бөгөөд хэн нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчболох вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид:

  1. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,  
  2. UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин,
  3. БНН-ын дарга Б.Жаргалсайхан
  4. МҮХАҮТ-ын одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдөнө.

Өнөөдрийн Их хуралд оролцогчид олонхын саналаар дээрх 4 нэр дэвшигчээс Танхимынхаа Ерөнхийлөгчийг сонгох юм.


Холбоотой сэдвүүд

мүхаүт мүхаүт-ын ерөнхийлөгч

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.