Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ХХI Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө шарк Д.Энхтүвшинг сонголоо. Тэрбээр нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч тэргүүлсэн бөгөөд ийнхүү ирэх дөрвөн жил танхимыг удирдахаар боллоо.

Д.Энхтүвшин энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "МҮХАҮТ-ын 21-р их хурлаас ерөнхийлөгчөөр сонгогдон өндөр хариуцлага хүлээж авлаа. Дэмжиж байгаа бүх хүмүүсдээ баярлалаа. Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана" гэжээ. 

Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгжээ.