Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэн, өрсөлдөх чадварыг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах "Entreprenuer 2022" ёслолын арга хэмжээ энэ сарын 27-нд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдах гэж байна.  

МҮХАҮТ-аас 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Entreprenuer 2022" арга хэмжээний үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэ түвшинд гаргаж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR,  GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодруулах юм.

ГРАН ПРИ ШАГНАЛ - 1 АЖ АХУЙН НЭГЖ

ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙН НЭГЖ

GREENPRENEUR НОМИНАЦУУД:

  1. Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер
  2. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
  3. Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
  4. Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
  5. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер

ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦУУД:

  1. Хөрөнгө оруулагч Энтрепренер
  2. Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
  3. Бүтээн байгуулагч Энтрепренер
  4. Экспортлогч Энтрепренер
  5. Импортлогч Энтрепренер
  6. Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  7. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  8. Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
  9. Инновац нэвтрүүлэгч Энтрепренер
  10. Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренер
  11. Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер

ТОДОРХОЙ САЛБАРЫН НОМИНАЦУУД:

  1. Уул уурхайн салбарын Энтрепренер
  2. Барилгын салбарын Энтрепренер
  3. Үйлчилгээний салбарын Энтрепренер
  4. Худалдааны салбарын Энтрепренер
  5. Хөдөө аж ахуйн салбар Энтрепренер
  6. Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
  7. Хүнсний салбарын Энтрепренер
  8. Тээвэр, логистикийн салбарын Энтрепренер
  9. Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
  10. Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер
  11. Эрчим хүчний салбарын Энтрепренер
  12. Санхүүгийн салбарын Энтрепренер
    • А. Банкны салбарын Энтрепренер
    • Б. Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер
    • В. Даатгалын салбарын Энтрепренер
    • Г. Аудитын салбарын Энтрепренер