Х.Оргил
03 сарын 02, 2020
Norah Fashion үндэсний брэнд Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцоод иржээ.
Дэлхийн жишиг болсон уг арга хэмжээнд Монголын Норах үндэсний брэнд нь өөрсдийн намар өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгыг танилцуулсан байна. Эдгээрээс дурдвал их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулсан хослол, даашинз, үндэсний дээл мөн тусгай арга технологоор гар аргаар боловсруулсан эсгий болон ноолууран загваруудаа танилцуулжээ.
Үндсэн зохион байгуулагчаар Италийн үндэсний загварын холбоо, Emerging talents Milan, Taerus PR загварын консалтинг агентлаг ажилласан бөгөөд Norah Fashion брэндийн сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж цаашид хамтран ажиллахаар болсон байна.
Covid-19 вирусийн дэгдэлтийн идэвхижилтэй газрын бүс нутагт зорчсон учраас тус багийнхан эх орондоо буцаж ирэн ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдан, өөрсдийн хүсэлтээр тусгаарлагдаад байгаа аж.


Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.7] ・ 2020.03.05 Хариулах
huuh goy yuma ulam iluu amjilt husie delhiin brend bolooroi
Зочин [192.82.72.148] ・ 2020.03.02 Хариулах
zaa naanaas chini butssan japanuud bugd corona virustei baij taarsan shuu. butsaj irehgui tendee emneleg baraadaarai
Зочин [64.119.26.95] ・ 2020.03.02 Хариулах
Bolgoomjtoi bhgui bol Solongoos oroltsson zagvariin bagiin 2 gishuun virusiin haldvar avsan baisan
Зочин [202.126.89.52] ・ 2020.03.02 Хариулах
Эх орныхоо нэрийг гаргаж яваа та бүгдэд баярлалаа. Улам ихийг бүтээгээрэй.
Санал болгох
1 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ
2 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
3 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
4 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
5 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility