Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, язгууртан, олны танил эрхмүүд өчигдөр Лондон хотын Уэстминстер Аббей ордонд Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэсэн билээ. 

Энэхүү ёслолд гүнж Меган Марклийн өмссөн хар даашинзыг  Stella McCartney” брэндийн технологч монгол бүсгүй Д.Энхцэцэг урлажээ.

Тэрбээр энэ тухайгаа нийгмийн сүлжээндээ "Английн хатан хааны оршуулаганд өмссөн гүнж Меганы даашинзыг зүрх сэтгэл, хайрын энергиэ шингээн урлаж хатан хаандаа илгээлээ" хэмээн бичжээ.

Дэлхийн оддын гоёлыг урлаж буй монгол бүсгүй тэрбээр найм дахь жилдээ ажиллаж буй. Өмнө нь бас холливудын од, кино жүжигчин Меган Марклын хуримын даашинз оёж байсан аж.

Өмнөх ярилцлагыг унших:Д.Энхцэцэг: Меган Марклын даашинз оёход хамгийн их хугацаа зарцуулсан