Цэдэнбалын Цэрэндолгор
12 сарын 06, 2018
Ирландын нийслэл Дублин хотын Grafton коллеж хэмээх англи хэлний хэлний сургууль энэ даваа гарагт хаагджээ.
Учир нь тус коллеж цалингаа тавьж чадахгүйд хүрсэн гэнэ. Ийнхүү хаалга барихдаа тулсан тус сургуулийн удирдлагууд монгол оюутнуудаас төлбөрийн мөнгөө урьдчилж авсан ч дур мэдэн зарцуулчихсан талаар https://www.rte.ie сайтад мэдээлсэн байна.
Манай улсаас 30 оюутан дээрх коллежэд суралцахаар төлбөрөө шууд Grafton коллеж руу төлсөн гэнэ. Эдгээр оюутнуудаас 10 оюутан ирэх оны 1 дүгээр сард эхлэх сургалтын төлбөртөө 5300 евро урьдчилан төлжээ. Гэвч 7 нь визээ авч чадалгүй хар тамга даруулсан гэнэ.

Grafton коллежийн захирал Сайд Рахман энэ талаар ярихдаа "Бид санхүүгийн хүнд байдалд орсон учраас тэдгээр оюутнуудын бүх мөнгийг үрчихсэн" гэснийг сайтад дурьджээ. Тэрбээр сарын өмнө манай улсад хүрэлцэн ирж оюутан элсүүлсэн байна. Одоогоор тус коллеж 22 монгол оюутан элсэн Ирландад очоод байгаа аж.
Компанийн санхүү хүндрэлтэй байхад яагаад мэдсээр байж оюутан элсүүлсэн талаар түүнээс асуухад тэрээр "Компани хүнд байхад орлого олохыг оролдоно биз дээ" гэж хариулжээ.
Хувийн хэлний коллежүүдийг төлөөлдөг Marketing English in Ireland (MEI) байгууллагын захирал David O'Grady оюутны төлбөрийг урьдчилан аваад шамшигдуулсан мэдээг сонсоод балмагдсанаа илэрхийлээд "Энэ бол ичгүүртэй явдал" гээд энэ асуудлыг хууль хяналтыг байгууллагаар шалгуулах хэрэгтэй, иймэрхүү хүмүүс боловрсолын салбарт ажиллах ёсгүй гэсэн байна.
Дөрвөн жилийн өмнө Дублинд бас нэгэн хувийн хэлний курс болох Shelbourne College дээрхийн адилаар Балба болон бусад орнуудын оюутнуудын 500,000 еврогийн өрөнд унаж гэнэт хаалгаа барьж байсан юм.
Уг асуудлыг анх дэлгэж мэдээлсэн хүн бол тус коллежийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан өөрсдөө юм. Түнш нь нэг л биш байгааг гадарласан тэд уг асуудлыг лавласнаар асуудал лавширч үлдсэн 30-аад оюутны төлбөрийг төлөхөөс нь өмнө тэдэнд мэдэгдсэн байна. Тэдний хувьд "Ирландад суралцах мөнгө олохын тулд зарим оюутнууд гэрээс зээл авч, борлуулсан. Тиймээс санаа зовж байна" гэжээ.
Бид энэ асуудлыг түрүүлж Ирландын талд мэдэгдсэн
Энэ талаар тус коллежийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Ууганбаяраас тодруулахад тэд энэ асуудлыг гадарлаж, үлдсэн 30-аад оюутнуудыг төлбөрөө төлөхөөс нь өмнө болиулсан гэв. Мөн тэрбээр "10 сарын 20-нд тус коллежийн төлөөлөгч ирж 50-иад оюутныг бүртгээд явсан. Виз гарахгүй байхаар нь лавлатал ийм асуудал үүсчихсэн байсан. Ийм учраас бид Ирландын талд энэ талаар мэдэгдсэн. Үүний дагуу энэ асуудал шуугиан дэгдээгээд байгаа. 10 оюутан төлбөрөө төлсөн нь үнэн. Гэхдээ тухайн сургуулийн төлбөрийг бид авч шамшигдуулсан зүйл байхгүй. Учир нь төлбөр шууд тухайн сургуулийн данс руу нь шилжүүлдэг. Үүнийг оюутнууд ч мэдэж байгаа.Бид тэрхүү 10 оюутнаа хохироохгүйн тулд хөөцөлдөж нааштай талаас нь шийдэхээр хичээж байгаа" гэв.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.167] ・ 2026.03.10 Хариулах
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин [197.211.63.108] ・ 2025.09.28 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Зочин [102.89.82.139] ・ 2025.07.30 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [105.112.217.11] ・ 2024.12.11 Хариулах
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна. Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг. Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу: [DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM] Хүндэтгэсэн.
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио