Тогтохбаярын Ариунзаяа
10 сарын 24, 2024
Ахлах сургуулийн сурагчийн хувьд та энтрепренер болох, өөрийнхөө гарааны бизнесийг эхлүүлэх талаар бодож байгаа бол танд дуулгах сайн мэдээ байна. “Монголын Оюунлаг Зон Олон” ТББ-аас хүссэн мэргэжлээрээ, гадаадын их дээд сургууль, коллежид элсэн оролцох хүсэлтэй, тэтгэлэг авах зорилготой ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд MOZO MIND гарааны бизнесийн хөтөлбөрийг зарлалаа.
ЭНЭ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ НЬ ТАНЫ ХҮҮХДЭД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Гадаадын их сургууль, коллежид элсэн суралцахад тухайн дээд боловсролын байгууллагын зүгээс зайлшгүй шаардлага нэг зүйл бол extracurricular activities буюу тухайн элсэн суралцахыг хүсэж буй сурагчийн хичээлээс гадуурх оролцсон нийгмийн ажил, удирдсан төслийн талаарх мэдээлэл юм.
Харамсалтай нь Монголд хичээлээс гадуурх төрөлжсөн гарааны бизнесийн төсөл, шинжлэх ухааны хөтөлбөрүүд байдаггүй. Үүнээс болоод ахлах ангийн сайн сурагчид дуртай сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломж багасдаг.
MOZO MIND төслийн баг үүнд анхаарал хандуулж, дүгнэлт хийн нийгмийн эрүүл мэндийн төслүүд дээр оролцох сонирхолтой ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулах хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү төсөлд оролцох ахлах ангийнхан дараах гурван төсөл дээр ажиллах юм.
Үүнд:
Дэлхий дахины ирээдүйн гол хэрэглээ болсон цахилгаан автомашины хөгжүүлэлт бизнесийн төсөл
Монгол Улсын хүн амын хэтрүүлэн хэрэглэдэг өндөр градустай архины хэрэглээг багасгах зорилготой нэрсний дарс төсөл
Монгол хоолны орцонд өндөр жин эзэлдэг гурилыг орлох амин дэмээр баяжуулсан гурил зэрэг төслүүд дээр ажиллах юм.
Сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хичээлийн бус цагаар цахимаар, танхимаар суралцаж төслийн лабораторид ажиллан шинжлэх ухааны мэдлэгээ тэлж, гарааны бизнесийн ур чадварт суралцана гэдгээрээ давуу талтай.
Үүнээс гадна АНУ, Канад Англи, Ирланд, Австралийн их сургууль, коллежуудын 140 мянга гаруй хөтөлбөрөөс мэргэжлээ сонгоход тусална. Хөтөлбөрүүдийг ерөнхийд нь авч үзвэл:
Энэ нь ажил мэргэжлүүд дотроо олон ангилагдана. Тухайлбал Art гэх ерөнхий ангилал дотроо мэргэжлийн ангилал буюу антропологи, холбоо харилцаа, англи утга зохиол, загвар ба эстетик, хүнс ба хоол зүй, жендер судлал, газарзүй, график ба интерьер дизайн, түүх, сэтгүүлзүй, медиа, фото, кино, театр, хөгжим, аудио, хот төлөвлөлт, шашин социологи гэх мэт цаашаа нарийвчлан олон хуваагддаг.
Ажил мэргэжлийн хөтөлбөрийг судалснаар ирээдүйдээ бэлдэж буй өсвөр насныханд ажил мэргэжлийн сонголтоо хийхэд бодит чиглүүлэг болох юм.
Манай хөтөлбөр 1 сарын хугацаатай үргэлжилнэ. Энэ хугацаанд тус хөтөлбөрт хамрагдсан сурагчид
1. АНУ болон Европын ахлах ангийн шилдэг сурагчдын гарааны бизнес хөтөлбөрөөр цахимаар хичээллэнэ.
2. Амралтын өдрүүдэд багаараа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөл дээр бодит үйл явцтай танилцана
3. Бизнесийн болон шинжлэх ухааны англи хэл эрс сайжирна.
4. Гадаадын их сургууль, коллежид тэнцэх, тэтгэлэг хүсэхэд маш том дэмжлэг болно.
5. АНУ, Австрали, Канад, Ирланд болон Англи улсын их сургууль, коллежид суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Хөтөлбөр болон төлбөрийн мэдээлэл:
А. Цахилгаан автомашины хөгжүүлэлтийн хөтөлбөр: 2’490’000 төгрөг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон гарааны бизнесийн ур чадвар олгох хичээл
- Нэг цахилгаан автомашин угсралт ба хөгжүүлэлт дээр ажиллана.
- Төсөл дээр ажилласныг батлах гэрчилгээг англи хэл дээр олгоно.
B. Нэрсний дарс болон баяжуулсан гурил гарааны бизнесийн хөтөлбөр: 990’000 төгрөг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон гарааны бизнесийн ур чадвар олгох хичээл
- Нэрсний дарс болон баяжуулсан гурилын бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллана.
- Төсөл дээр ажилласныг батлах гэрчилгээг англи хэл дээр олгоно.
Бүртгүүлэх: “Монголын Оюунлаг Зон Олон” ТББ – 88772411
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.