Б.Номин
08 сарын 20, 2025
БНСУ-д зохион байгуулсан “Future Inteligence Students” олимпиадын олон улсын шатанд манай улсаас 10 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос “Шилдгийн шилдэг” шагнал нэг, алтан медаль дөрөв, мөнгөн медаль гурав, хүрэл медаль хоёрыг тус тус хүртэж бахархам амжилт үзүүллээ.
“Future Inteligence Students” олимпиадын олон улсын шатны шалгаруулалтад математик, англи хэл, логик сэтгэлгээ, дижитал сэтгэлгээ, шинжлэх ухаан, Хими-Биологи-Физик болон урлаг гэсэн гол төрлүүд багтжээ.
Монгол сурагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд БНСУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Билгүүн, атташе Ц.Төмөрчулуун нар оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.