Х.Оргил
04 сарын 18, 2020
АНУ-д 11 жил амьдарсан монгол бүсгүй Б.Түвшинбаярын өөрийнхөө түүхийг бичсэн ном Amazon-ийг шинэ номын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү номын нэр "Аlmost American" буюу "Бараг л Америк". 
Номын зохиогч Америк орныг 19 насандаа суралцахаар зорьжээ. Ийнхүү өдийг хүртэл тус улсад амьдрахдаа туулсан бүхнээ уг номдоо өгүүлсэн аж.
Б.Түвшинбаяр номынхоо талаар "Almost American: Монгол Oхины Америк Tүүх номоo цагаачид болон тэдний үр хүүхдүүд Америкт амжилттай яваа бизнесүүдийн гарааг тавьж, Америкийн урлаг соёл, эдийн засаг, шинжлэх ухаан болон техник технологийн нээлтүүд зэрэг хамгийн амжилттай, томоохон салбаруудыг авч яваа гэдгийг харуулах зорилготой бичсэн юм. Энэ оронд амьдарч буй цагаач иргэд болон тэдний үр хүүхдүүд энэхүү номыг уншиж буй хүн бүр өөрийн арьс өнгө, өв соёлоос ичиж зовохгүй, харин өөрийн гарал угсаагаараа бахархаж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаасай гэж хэлэхийг зорьсон билээ" хэмээн бичжээ.
Номын нээлт энэ сарын 13-нд болсон бөгөөд хэдхэн хоногийн дараа шинээр гарсан номын жагсаалтыг тэргүүлсэн байна.
Энэхүү ном $12.99 үнэтэй бол электрон хувилбар нь 0.99 ам.доллараар худалдаанд гарчээ.
Ebook on Amazon: https://amzn.to/2RxiTvT
Physical Copy on Amazon: https://amzn.to/34xCbX7
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.188.19] ・ 2023.08.02 Хариулах
Ямар мундаг охин бэ,Чамдаа оюун ухааны дээдийн дээдийг хүснэм
Зочин [66.181.190.234] ・ 2020.04.18 Хариулах
Wow l da . Юун лаг юм бэ? Монголыг эёрэг талаас нь харуулсан бүсгүйд чин сэтгэлээсээ баяр хүргье.. заавал олж уншина аа амжилт
Санал болгох
1 India Challenges First-Ever Grassland Conservation Guide at UNCCD COP17
2 China Showcases Decades of Anti-Desertification Achievements at UN Climate Summit in Ulaanbaatar
3 Global Climate Summit Surpasses Expectations as Mongolia Hosts Landmark Desertification Conference
4 Bagakhangai–Khushig Valley–Emeelt Railway Set to Open Next Month
5 81.9% of Mongolia’s territory affected by desertification and land degradation