МИАТ компани мэдэгдэл гаргалаа.

Зорчигчдын анхааралд❗

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу COVID-19 вирус тархсан улсуудаас иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгийг УОК, ГХЯ, ИНЕГ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Гэвч зарим хүмүүс эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан янз бүрийн залилан мэхлэх үйлдэл гаргаж байгааг анхаарна уу.

Улсын Онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг тусгаарлах байрны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК