МХГ-ын нэрийг барьж "Мөнгө шилжүүл" гэж буй хуурамч дуудлагаас сэрэмжлүүлж байна

Х.Оргил
10 сарын 29, 2019

МХГ-ын нэрийг барьж 9811****, 9600**** гэх дугааруудаас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд рүү залгаж "Танайхыг шалгалтаас чөлөөлж өгнө, энэ данс руу мөнгө хий" гэж утасдаж байгаа тухай гомдол, мэдээлэл ихээр ирж байгаа аж. 

Иймээс иргэд, аж ахуйн нэгжийг тухай бүрт нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүллээ. Тодруулбал, энэ төрлийн хэрэг Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь болон нийслэлд ийм тохиолдлууд гараад байгаа гэлээ.

Холбоотой сэдвүүд

мхг цег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.