Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг 2020 оны 06 дугаар сарын 18-наас энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.


Бакалаврын сургалтын элсэгчдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
  • Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй байх;
  • Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
  • Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
  • Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
  • 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.


Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

  • Орос хэлний мэдлэгтэй байх;
  • Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;


Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  • Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /эх хувь/;
  • Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 4x6 хэмжээтэй цээж зураг 6 хувь;


Бүртгэл

  • Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
  • Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2020 оны 06 дугаа сарын 18-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/ 



Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар