Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтын бүртгэл эхэллээ.

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  програм хангамж хөгжүүлэгчид, мэдээллийн технологийг ажил албандаа хэрэглэдэг ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, ур чадварыг тодорхойлох зорилготой  шалгалтын систем юм.

Тус шалгалт нь програм хангамж, өгөгдлийн сан, сүлжээний нууцлал, МТ-ийн  бизнес, техникийн харилцаа, төслийн удирдлага гэсэн 6 чиглэлд ур чадварыг тодорхойлох бөгөөд компьютер дээр 5 түвшний 65 асуулттай, нийт 1000 оноогоор дүгнэдэг шалгалт юм.

ТОPСIТ  шалгалтаас “хамгийн өндөр” оноо авсан шалгуулагчид БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ийн урилгаар тус улсын техник технологийн салбартай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  боломжтой.

Хэрэв та шалгалт өгөхөөр  бол дараах QR  кодыг уншуулж бүртгэлэ баталгаажуулна уу.