Манай залуусын дунд БЗХӨ жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны дүн баталжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13.127 тохиолдол гарчээ. Тухайлбал:

-33.9 хувийг заг хүйтэн, 

-38.2 хувийг тэмбүү,

-27.8 хувийг трихомониазын халдвар,

-0.1 хувийг хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/, ДОХ эзэлсэн байна.

Үүнээс гадна манай улсын 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт Ази номхон далайн баруун эргийн бүсийн орнуудаас 5 дахин өндөр гарсан аж.

Мөн төрөлхийн тэмбүүтэй, гепатит В вирустэй төрөлт ч нэмэгдсэн байна. Харамсалтай нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 гаруй хувь нь давтан төрөгч байгаа юм. Өөрөөр хэлбэл жирэмсний хяналтын талаар ойлголттой байж үзүүлдэггүйгээс болоод үр хүүхдээ эрсдэлд оруулдаг талаар эмч мэргэжилтнүүд сануулж эмнэлэгийн байгууллагад эрт хандаж эмчлүүлэхийг уриалж байна.