Жилд гарч буй халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Мөн жилд 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрдөг болохыг ЭМЯ-ны судалгаа баталжээ.

Мөн судалгааг үзэхэд 1990 онд тэмбүү өвчний халдварыг жилд 660 хүн авдаг байсан бол 2000 оноос хойш огцом өсөж энэ тоо 4500 болж нэмэгдсэн байна.

2018 онд тэмбүүгийн халдвар 6100 болж нэмэгджээ. 

Сүүлийн таван жилийн дунджаар 10000 хүн амд ногдох дундаж өвчлөлөөс дараах аймгууд 20 гаруй хувиар өндөр гараад байгаа аж. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот хорж байна.

Харин хамгийн бага тэмбүүгийн гаралттай аймгаар Булган, Дархан -Уул орж байгаа бол Баян -Өлгий аймагт тэмбүүгийн тохиолдол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж. 

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед илэрдэг байна.

Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий” байдаг аж.