2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.

Малын хорогдлоороо Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд толгой цохижээ. 

Энэ нь өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой. ХХААХҮ-ы яамны өгсөн мэдээгээр гэхэд хамгийн зузаан цастайгаар баруун аймгуудийг нэрлэж буй

Тухайлбал Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байна.