Увс аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Бөхмөрөн,Түргэн суманд сэжигтэй байж болзошгүй тохиолдол илэрчээ. Иймээс тус аймгийн 6 иргэн , мөн "Хархан нүдэн" тоглолт үзээд Увс аймагт ирсэн 3 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авчээ. 

Эдгээр 9 иргэний шинжилгээний хариу 5 хоногийн дотор гарах юм.

Түргэн, Бөхмөрөн сумын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэрийг гаргахаар хуралдаж байгаа гэв.