БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар анх дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 78824 хүн уг вирусээр халдварлаж, 2788 хүн нас бараад буй. 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад дэмжлэг үзүүлэх хүрээнд Монголын ард түмнээс 30.000 хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл БНХАУ-д хандивлах 30.000 хонины 1000-ыг нь Увс аймгийн ард түмэн өгөхөөр болжээ. 

Энэ талаар Увс аймгийн ИТХ-ын дарга "Монгол Улсын Ерөнхийлөгч Таны БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмэн коронавирус халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг болгож 30000 хонь хандивласныг тань дэмжиж, Увс аймгийн ажилсаг, бүтээлч малчдаасаа БНХАУ-ын ард түмэнд 1000 хонь хандивлахаар болсныг уламжилж байна" гэсэн албан бичгийг Ерөнхийлөгчид ирүүлжээ.