Урин дулаан цаг дуусаж, намрын сэвшээ салхи салхилаад эхэлжээ. Энэ удаа бид загварын чиг хандлагаас хоцордоггүй хэн бүхэнд 2022 оны намрын тренд хувцаслалт, өнгөнүүдийг танилцуулж байна. Энэ намар яг л зун шиг тод өнгө, хээнцэр хувцаслалт сонгохыг загварын салбарынхан зөвлөж байна.

 Bomber jacket эргээд ирлээ

Та бидний бүгдийх нь шүүгээнд байдаг, нэг хэсэгтээ л тренд болж байсан бомбер жакет эргээд модонд орлоо, одоо шүгээнээсээ гаргаад өмсөөрэй. Энэ жил илүү том, хэлхгэр загвар зонхилж байна. Өмсөхөд тав тухтай бөгөөд дотуур нь зузаан ноосон цамцаа өмсөөд хүссэнээрээ загварчилж болох нь ээ.

Өнгө өнгийн хүссэн материалтай хантааз /vest/өмс

Дулаахан, тухтай, нэхмэл, богино, томдсон гээд бүхий л загварлаг хантааз энэ намрын гол хувцас юм. Загварыг блоггерүүд эрэгтэй хүнийх байсан ч загварчлаад өмсөхийг санал болгож байна.

Шагай хүрсэн урттай карго юбка 


90-ээд оны гранж хэв маягийг тодорхойлдог карго юбка нь энэ цаг үед эргэн ирээд байна. Тухайн үед карго юбкаг богино топ болон платформон ултай сандаалтай хослуулах нь түгээмэл байсан бол н өөрийн хүссэнээр загварчлан өмсөөрэй. Та загварын блоггерүүлийн сонирхолтой хувцаслалтуудаас санаа аваарай.

 Тод өнгийн савхин хувцас


Савхи хэзээ ч моодноос гардаггүй. Cавхин хувцас хэзээд өмсөж болох, үнэ цэнээ алдахгүй ашигтай худалдан авалт юм. Энэ намар харин тод өнгөлөг савхин өмд, юбка гээд сонирхолтой хувцаснуудыг туршаад үзээрэй. Хэрэв та байгальд ээлтэй хэрэглээг дэмжигч бол хиймэл арьсан савхийг ч сонгож болох юм.

Мини банзал

Намар болж гадаа сэрүүхэн байх ч энэ нь загварлаг байдлыг мартаад зузаан хувцаслах ёстой гэсэн үг биш юм! Эдгээр загварлаг мини банзалтай бол та эмэгтэйлэг хэрнээ дэгжин харагдахын зэрэгцээ дулаахан байх боломжтой. Тэд ямар ч хувцаслалтад өнгө нэмж, урам зориг өгөхийн зэрэгцээ таныг тухтай байлгах болно. 

Платформ ултай Лоаферс


Бидний мэддэгээр ботинк буюу лоаферс гутал энэ намрын гол гутал байх нь. Загварын долоо хоногуудад эрэгтэй, эмэгтэйг гэлтгүй загварлаг урт түрийтэй оймс эсвэл өвдгөвч, гидэртэй хослуулан өмссөн төрхүүд олны нүдийг хужирлаж байна.

Зуныг санагдуулам тод өнгөнүүд 

Далайн гүн цэнхэр өнгө:


Цэнхэр тэнгэрийн өнгө, хөх зэрэг өнгөнүүд энэ намрын өнгөний трендийг тодорхойлж байна. Цэнхэр өнгө нь тод юм шиг хэрнээ бусад өнгөнүүдтэй маш сайн хоршиж чаддагаараа онцлог. Тухайлбал бэйж, бор саарал, хар цагаан зэрэг завсрын өнгөнүүдтэй гайхалтай зохицдог.

Тод ягаан: 

Сүүлийн үед дэлхийн томоохон брэндүүд болон алдартнууд хамгийн ягаан өнгөнд дурлаад байгаа билээ. Улаан хивсний ёслол, загварын тайз, инстаграм гээд хаа сайгүй энэ өнгө ноёрхож байна гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйлэг, ялдам байдлыг илтгэх цаанаа л нэг донжтой уг өнгийг та энэ намрын хувцаслалтынхаа  нэг хэсэг болгоорой.

Мариголд цэцгийн тод шар өнгө: 


Хэрэв та тод өнгөнд дуртай бол энэ намрын тренд болж буй мариголд цэцгийн тод шар өнгийг сонгоод үзээрэй. Эерэг байдал, баяр баясгалан, эрч хүчийг бэлгэддэг уг өнгийг намрын улиралд алтлаг бор, оливын ногоон, улаан хүрэн өнгөнтэй хослуулж өмсвөл гайхалтай зохицно.

Пастель өнгө: 

Хавар/Зуны коллекциуд дээр түгээмэл ажиглагддаг пастель өнгөнүүд 2022 оны намар/өвлийн чухал нэгэн тренд болоод байна. Пастель өнгө нь итгэл найдвар, мөрөөдөл, эрхэмсэг байдлыг илэрхийлдэг бөгөөд тод өнгөөр хувцаслаж чаддаггүй хүмүүст өнгөлөг хувцаслах боломжийг олгодог өнгө юм.


Б.Халиун