Манай peak.mn сайт cудлаач, доктор Д.Отгонтуяатай хамтран "Хүүхэдтэйгээ хамт эерэг дадалд хэрхэн суралцах вэ?" эвентээ зохион байгуулж байсан билээ.

Энэхүү сургалтын үргэлжлэлийг энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гарагт зохион байгуулахаар боллоо.

Уг сургалт нь сурагчийг асран хамгаалагчийн хамт хамруулах юм. Суудлаа баталгаажуулсан эхний 20 оролцогчдод энэхүү боломж олдох аж.

"Хүүхэдтэйгээ хамт эерэг дадалд суралцая" сургалт "Монгол Япон төв"-ийн нэгдүгээр давхрын их танхимд болно.

Хэрвээ та суудлаа баталгаажуулахыг хүсвэл Хаан банкны 5753021585 дансаар 35 мянган төгрөгийг шилжүүлж суудал баталгаажуулах юм. 

Доктор Д.Отгонтуяа нь мэргэжлийнхээ дагуу 2007 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд 40000 гаруй хүнд сургалт, зөвлөгөө өгч ажилласан туршлагатай юм. Энэ удаагийн сургалтаар хүн бүхний сайн мэддэг юм шиг мөртөө дадал болгож чаддаггүй, өөрийн болгоход бага зэрэг төвөгтэй зүйлийг энгийн, туршигдсан аргуудыг заах ажээ.

Тэрбээр "Бид өөрсдөөрөө үлгэрлэж, туршиж үзээд хүүхдэдээ санал болгоно гэсэн үг. Сургалтад суугаад “Энэ гоё арга байна, чи сураарай” гэх юм бол хүүхдэд тус нэмэр болохоос илүү төвөгтэй байдал үүсгэх магадлалтай. Тиймээс л хүүхдийнх нь насанд нь тохирох аргуудыг зааж өгнө. Эдгээрийг хийхдээ ийм алхамтай, асуудал тулгарсан үед нь яаж туслахыг заах байдлаар сургалтаа орно. Туршилтаар батлагдсан бодитой зүйлийг ярина"гэлээ.

Peak.mn сайтын эвентэд оролцсон ээж, аавуудын онцлох сэтгэгдлээс