Peak.mn
10 сарын 19, 2025
Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын төслийг хэлэлцүүллээ. Учир нь уран нугараач, дуучин, бүжигчин хүүхдүүдийг олон нийтийн газарт олон цагаар ажиллуулах, оройн цагаар үзүүлбэр хийлгэх гэх мэтээр хүүхдийн эрхийг хөндсөн тохиолдлууд гардаг.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2025.10.17/-нд “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн боловсруулан Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын Улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, соёл, спортын мэргэжлийн холбоодыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан.
Тус журмын төсөл нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч, соёл, спорт, боловсрол, сургалтын байгууллагын үүргийг оновчтой тодорхойлжээ. Тухайлбал
✔бүх төрлийн уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах,
✔хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй орон байраар хангах,
✔хичээл сургалтыг завсардуулахгүй,
✔шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй,
✔архидан согтуурч буй арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй,
✔бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх,
✔хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх,
✔хамгаалах зэрэг өргөн агуулга, цар хүрээтэй юм.
Хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдээс ирсэн саналыг журмын төсөлд тусгах юм байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.178.154] ・ 2025.10.22 Хариулах
БТСУХороо, СУГ онцгой анхаарна уу. Спорт, соёлын тэмцээн, уралдаан болон хувь хүний нэрэмжит УА, ОУА шалгаруулах тэмцээний мандатын үнэ авахыг хориглочихоод, өөрсдөө зохион байгуулахдаа мандатын хураамж авч байгааг юу гэж ойлгох вэ???
Зочин [66.181.161.174] ・ 2025.10.21 Хариулах
Зөв дэмжиж байна
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна