Н.Жавхлан
08 сарын 30, 2024
"Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулага 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус хэлтсээс дүүргийн Цагдаагийн газар, хороодын нийгмийн ажилтан нарын төлөөллийг оролцуулан холбогдох журмын төсөлд санал авах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар:
- Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам;
- Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агууллагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам;
- Боловсролын сургалтын байгууллага сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журам;
- Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох,хүчингүй болгох журам;
- Орон тооны бус зөвлөлийн журам батлах тухай асуудалын төсөлд тус тус саналаа солилцлоо.
Бид холбогдох байгууллагуудын дэвшүүлсэн үнэтэй санал зөвлөмжийг дээд шатны байгууллагууддаа уламжлан ажиллах болно.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.