Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 24, 2025
Peak.mn сайт “Хүний багш” контентынхоо энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Бямбасүрэнг урьж ярилцлаа.
-Та залуудаа ямар багш байв?
-Олимпиад уралдаанд л сайн оролцвол би сайн багш болох юм байна, би яавал медаль авах вэ гэж ”махардаг”, тийм нэг сонин логиктой байсан үе надад бий.
Одоо тэр үед ард үлджээ. Ажиллах жил нэмэгдэхийн хэрээр хүүхэд бүрийг мэдэрч ажиллахын чухлыг ойлгож илүү их суралцаж байх шиг санагддаг.
-Ажиллахад хэцүү хүүхэд гэж байдаг уу?
-Багш хүн бүрт амаргүй хүүхэд таарна. Гэхдээ “Энэ хүүхэдтэй ойлголцоход хэцүү, их цаг орно. Ар гэрийн байдал, харилцаа хандлагаас болж энэ хүүхэдтэй харилцахад түвэгтэй” гэж хүүхдийг орхигдуулах ёсгүй.
Ажиллаад л үзэхээр хүүхэд бүр онцгой нэгэн эрдэнийг цээжиндээ тээж явдаг болохыг мэдэрнэ.
Ангид онцгой авьяастай, сурах чадвар нь гойд хүүхэд ганц хоёр л байдаг. Тэднээсээ бусад нь үлгэр дуурайлал авах боловч нийтээрээ хүүхдүүд маань ямар байх ёстой вэ гэдгийг багш нар бодож ажиллах нь хамгийн чухал.
Үүний тулд би биш, бид гэсэн хандлагаар ажиллаад эхлэхэд ирээдүй хойчид нийгмийн янз бүрийн давхарга байхгүй болно гэж боддог.
Видео үзэх:
-Шавиа сайн яваасай гэж хүсдэггүй багш гэж байдаггүй байх. Таны хувьд?
-“Миний хүү, миний охин алдартай хүн болох гэж битгий зүтгээрэй. Ээждээ сайн хүү, сайн охин байхад л болно доо” гэж үг байдаг даа. Багш нар ч үүнтэй адилхан л бодож явдаг.
Миний энэ л шавь алдартай тамирчин, нэрд гарсан жүжигчин, сайн уран бүтээлч болсон гэж хэдхэн шавиараа бахархахаас илүү 10, 20 жилийн дараа эргээд шавь нартайгаа уулзахад тэд маань амьдралд хөлөө олчихсон, зөв амьдрах зарчмыг ойлгочихсон яваасай л гэж хүсдэг. Үүнийг ойлгосон цагт хүн хаа ч алзахгүй, алдаж онох нь амьдралд байх шүү дээ.
-Онц сайн сурлагатан төгсгөх нь багш хүний туйлын зорилго биш гэж та хэлэх гээд байна аа даа?
-Тийм ээ. Хүний багш байх нь илүү чухал.
Гавьяат багш Ж.Галбадрах багш нэг удаа “Судлагдахууны багш биш хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүллийг нь асаадаг, хичээл зүтгэлтэй хүнлэг сэтгэлтэй хүний багш байгаарай” гэж хэлж байж билээ. Энэ үгийг дандаа санаж явдаг.
Зөв сэтгэхүйтэй, зарчимч, тусч энэрэнгүй хүүхдүүдийг бэлтгэх нь багш хүний үндсэн ажил, гавьяа гэж боддог.
Тэгэж шавь нартаа бүрэн сэтгэлээ зориулж чадаагүй бол би эргээд харамсана.
Магадгүй миний шавь архичин болчихсон гудамжинд хэвтэж байвал харах бүрдээ би эмзэглэнэ шүү дээ. “Энэ аргагүй дээ, хүүхэд байхын л хичээлдээ муу байсан юм” гэж ямар ч багш хүн тоохгүй өнгөрч чадахгүй.
Багш хүн сайн яваагаа дэмжээд, саар яваагаа дэмнэж чирдэг олон хүүхэдтэй ээж шиг санагддаг.
-Муу багш гэж ер нь байдаг уу?
-Нийгэмд муу аав, муу ээжийг “төрүүлж” байгаа багшийг би муу багш гэж хэлнэ.
-Та хөдөө сумандаа багшилж байгаа туршлагатай багшийн хувьд орон нутагт ажиллахын давуу талыг хэрхэн хардаг вэ?
-Цэвэр агаар шигээ цэвэр сайхан сэтгэлтэй, уужуу тайван сэтгэлтэй, ямар ч баг зүүгээгүй, аливаад чин сэтгэлээсээ хандаж сурсан хүүхдүүд хөдөө л байдаг.
Уужим саруул уул тал шигээ ийм хөөрхөн хүүхдүүдийг хиртүүлэхгүй, нийгмийн эрээн бараан явдалд хөл алдуулчихгүй яг л энэ чигээр нь үнэнчээр, өөрийнхөөр нь, гэгээлгээр нь аваад явбал улс орны маань ирээдүй гэрэлтэй байх нь ойлгомжтой.
Хөдөөний хүүхдүүд хааяа багшийндаа ирээд хашаанд тоглоно. Гэрт түлээ оруулаад өгнө. Тэгснээ хоорондоо уралдана. Энэ бүхэнд хүүхдийн чин сэтгэлийн харилцаа, хандлага илэрч багш, сурагчийн хоорондын орон зай харьцангуй уусаж, бие биеэ мэдэрч харилцаанд эерэг өөрчлөлт орно гэж боддог. Тийм хөөрхөн хүүхдүүдэд очиж ажлынхаа сайхан, амьдралын баяр цэнгэлийг мэдрээсэй.
-Тэгвэл ажил мэргэжлийн гараагаа эхлэх гэж байгаа багш залууст юу гэж зөвлөх вэ?
-Багшийн ажлыг хөдөө очиж хийвэл ямар сайхан гээч. Багадаа л хичээл тараад хүүхдүүдтэйгээ хамт алхана шүү дээ.
Ингээд ирэхэд залуу багш нар ажилдаа, шавь нартаа хандах хандлага нь их өөр болно. Эцэст нь ингэж ажилласнаараа хүний сайныг мэдэрнэ. Хүн байхын сайхныг хөдөөнөөс л олж авна. Тиймээс шинэ залуу багш нарыгаа ажлын гараагаа хөдөө сумаас эхлүүлээсэй гэж хүсдэг.
Энд бүх зүйл гоёороо, хүүхдүүд нь ямар ч баггүй. Ууртай, зөрүүд, нийтэч, зожиг гээд яг л байгаагаараа хөөрхөн хөөрхөн хүүхдүүдийг хараад аяндаа амьдралыг ойлгоно. Тэдэндээ дасна, аяндаа л чи багш болно. Нэг л мэдэхэд чи сайн багш болсон байх болно.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.32] ・ 5 өдрийн өмнө Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [202.9.41.117] ・ 6 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/S9UQGA
Зочин [202.131.225.197] ・ 11 өдрийн өмнө Хариулах
Сэтгүүлч нь өөрөө хир боловсролтой, ёс зүйтэй, хүнлэг харьцаатай хүн бэ гэдэг сонин санагдаж байна. Хүнийг ханилж байж мэддэг гэдэг дээ
Санал болгох
1 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
2 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
3 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
4 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
5 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан