Х.Оргил
08 сарын 18, 2026
Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны элсэлтийг зарлажээ. Тус хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн бакалавр болон шаардлага хангасан магистрын оюутнууд хамрагдах боломжтой юм.
Өргөдлийг 2026 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авах бөгөөд энд дарж өргөдөл гаргана.
Тэтгэлэгт хамрагдсан оюутан суралцах хугацаандаа жил бүр 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах юм. Тус мөнгийг тухайн жилийн долдугаар сарын 1-ний Монголбанкны ханшаар тооцож олгоно.
Хөтөлбөр нь буцалтгүй тусламж бус бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Оюутан их, дээд сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлэн сар бүр бага дүнгээр эргэн төлөх бөгөөд анх тэтгэлэг авсан үеийн ханшаар төлөлт хийхээр зохицуулжээ.
Хэн хамрагдах боломжтой вэ?
Бакалаврын хөтөлбөрийн оюутан:
Магистрын оюутны хувьд хоёр жилийн хугацаанд суралцах хөтөлбөрт хамрагдсан байх шаардлагатай.
Түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах курсийн хувьд сургалтын нийт хугацаанаас хамааран өөр шалгууртай байна. Тухайлбал, таван жилийн хөтөлбөрийн хоёр болон дөрөвдүгээр түвшний, зургаан жилийн хөтөлбөрийн гурав болон тавдугаар түвшний оюутнууд хамрагдах боломжтой. Коосэн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутнууд мөн өргөдөл гаргаж болно.
Энэ жил хэдэн оюутан хамрагдах вэ?
2026 онд:
нийт 42 оюутныг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Зөвхөн санхүүгийн дэмжлэгээр хязгаарлагдахгүй
Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрийн санхүүжилт олгохоос гадна оюутнуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Үүнд менторшип, карьер хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөгөө, номын уулзалт, спортын өдөрлөг, сайн дурын үйл ажиллагаа болон төгсөгчдийг ажлын байранд бэлтгэх арга хэмжээ багтдаг.
Тус сан 2015 онд байгуулагдсанаас хойш дотоодын 24 их, дээд сургуульд суралцаж буй 356 оюутанд нийт нэг сая гаруй ам.долларын тэтгэлэг олгожээ.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд Google Form-оор ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулж, дараагийн шатанд ярилцлага зохион байгуулна.
Өргөдөл гаргагч нь анкет, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өөрийгөө танилцуулсан хоёр минутын видео эсвэл “Миний ирэх 10 жилийн төлөвлөгөө” сэдвээр 500 хүртэл үгтэй эссэ ирүүлэх шаардлагатай.
Мөн суралцаж буй түвшнээс хамааран сургалтын дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт болон тэтгэлгийн эргэн төлөлтийг батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох баримтыг бүрдүүлнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны есдүгээр сарын 27.
Өргөдөл гаргах: https://forms.gle/pjFZWhBEHZbXUkYn7
Дэлгэрэнгүй мэдээллийг mabuchi@shinemongol.edu.mn цахим шуудан болон 75777799, 85154696, 88168090 дугаараас авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.