П.Мөнгөнсор
09 сарын 14, 2026
Канадын нэрт дуучин Селин Дион өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 13-нд Парис хотын "Plenitude Arena"-д бүрэн хэмжээний тоглолтоо эхлүүлж, зургаан жилийн дараа тайзнаа эргэн ирлээ.
Селин Дион 2022 онд “stiff person syndrome” буюу ховор тохиолддог булчин хөшиж, хүчтэй агшилт үүсгэдэг мэдрэлийн тогтолцооны эмгэг туссанаа олон нийтэд зарласан билээ. Түүнээс хойш 2024 онд Парисын Олимпын наадмын нээлтэд оролцсоноос бусдаар тайзнаас бүрэн хөндийрсөн юм.
Тэрбээр “Хэдий би хүнд өвчинтэй тэмцэж байгаа ч тайзнаа заавал эргэн гарна. Алхаж чадахгүй бол мөлхөөд ч хамаагүй зорилгодоо хүрнэ” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Түүний Парис дахь тоглолт 2 цаг 15 минут үргэлжилж, “My Heart Will Go On”, “Because You Loved Me”, “The Power of Love”, “It's All Coming Back to Me Now”, “All By Myself” зэрэг дэлхий даяар алдартай хит дуунуудаа шүтэн бичрэгдэдээ толиуулсан байна.
Тоглолтын төгсгөлд “All By Myself” дуугаа дуулах үеэр Селин нулимс дуслуулан
“Би тайзан дээрээ эргэн гарна гэж өөртөө амлалт өгсөн. Өнөөдөр та бүхнийхээ өмнө дуулаад зогсож байна” хэмээн хэлсэн нь олон мянган фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо.
Селин Дион Парист нийт 16 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 17-ны хооронд үргэлжлэх юм. Мөн 2027 оны тавдугаар сард дахин тоглолтоо хийхээр товложээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.