Хүмүүс хүний энергийг яг л ургамал шиг сорж чаддаг гэдэг нь батлагдлаа

Билефельдын Их сургуулийн судлаачид анх удаагаа ургамал, ургамлаас энерги гаргаж авч чаддаг гэдгийг олж илрүүлсэн тухай Disclose.tv мэдээлсэн байна. Энэ судалгаа нь бусад судалгааны үндэс болж магадгүй.


Хүн бусад хүмүүсээс энерги авч чаддаг

Nature Communication онлайн сэтгүүл дээр хэвлэгдсэн доктор Олаф Круз болон түүний багийн судалгаа нь Chlamydomanas Reinhardtii далайн ургамал нь бусад ургамлын энергийг фотосинтезийн альтернатив хувилбараар ашиглаж болохыг харуулсан байна. Хламидомон энергийн бусад төрөл болох нүүрстөрөгч, ус, гэрэл зэрэгт бага агуулагддаг. Тиймээс далайн ургамал нь бусад ургамлын энергийн целлюлозыг ашиглан сордог. Доктор Оливия Бэйдер-Ли хэлэхдээ, хүн яг л хөвөн шиг эрч хүч, энергийг сорж авах чадалтай мөн эргэн тойрны энергид дасан зохицох чадвартай. Янз бүрийн хүмүүсийн энерги нь бусад хүмүүсийг өөр өөрөөр реакци үзүүлэхэд хүргэдэг гэжээ. «Энергийн судалгааны талбарт илүү их дэвшил гарах үед эцсийн эцэст энэ нь хүнтэй ч холбоотой гэдэгт итгэнэ» хэмээн Бэйдер-Ли хэлжээ. «Хүний бие эрхтэн ургамалтай төстэй. Учир нь тэрээр сэтгэл хөдлөлийг цэнэглэхийн тулд энергийг хэрэглэдэг».


Хэрхэн өөрийн энергийг хадгалж үлдэх талаарх 3 зөвлөгөө:

  1. Өөрийнхөө эргэн тойрон, орчинг сана, үргэлж бусдын энергид анхаарал хандуул. Танд хүмүүс сайн энерги өгч байна уу эсвэл зөвхөн энергийг чинь сорж байна уу гэдгийг олж мэд.
  2. Тайван бай, хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийг танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Бусдыг таны энергид хохирол учруулахыг бүү зөвшөөр.
  3. Болж өгвөл өөрийгөө тогтмол цэвэрлэ. Өөрийгөө хэрхэн цэвэрлэгдэж байгааг мэдэрч өөрийгөө хэрхэн хүчтэй энергиэр цэнэглэгдэж буйг мэдэр.
Холбоотой сэдвүүд

шинжлэх ухаан шинжлэхухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.