Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн төрлүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас танилцуулж байна.


Тэтгэмжийн төрөл

Тэтгэмж авах эрх

Тэтгэмжийн хэмжээ

Бүрдүүлэх бичиг баримт

1.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагчид хамаарна.

Шимтгэл төлсөн хугацаа,Тэтгэмж бодох хувь

5 хүртэл жил

50 %

5-14 жил

55 %

15 ба түүнээс дээш

75 %

ХЧТА-ны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.

Жишээ нь: Даатгуулагч 7 дугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны  тэтгэмжийг дараах байдлаар  тооцож  олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар

Ажлын хоног

Шимтгэл төлсөн сарын орлого

4-р сар

20

500 000

5-р сар

23

500 000

6-р сар

21

500 000

Нийт

64

1500 000

 

 

 

1  өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437

1  өдөрт ногдох тэтгэмж    23437 х 55% = 12890

8  хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг

Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй  хугацаандаа ажлын 8  хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.

 

- Нийгмийн даатгалын дэвтэр

- Эмнэлгийн хуудас

2.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

Нийтдээ 12 сараас доошгүй, сүүлийн 6 сар тасралтгүй  шимтгэл төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно

Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар бодно.

Нийгмийн даатгалын хэлбэр, Тэтгэмж бодох хувь

Албан журмын даатгуулагч

100%

Сайн дурын даатгуулагч

70%

 Жишээ нь: Жирэмсэн эх 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлсэн бол тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно.

2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар буюу сүүлийн 12 сарын хугацаанд шимтгэл төлсөн орлогын дундаж нь 500 000 төгрөг байна.

1 өдөрт ногдох цалин хөлс  500.000 : 21.2 хоног = 23585 төгрөг

Жирэмсний амралтыг хуанлийн 2 сар буюу 60 хоногт ногдох ажлын 42 өдрийн тэтгэмжийг тооцно: 23585 х 42 өдөр = 990 556   төгрөг

Жирэмсний тэтгэмж 990.556 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллага жирэмсэн эхэд тухайн сард тооцож олгоно. Амаржсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний тэтгэмж бодох аргачлалтай нэгэн адил аргаар тооцож олгоно.

- Нийгмийн даатгалын дэвтэр

- Эмнэлгийн хуудас

3.

Оршуулгын тэтгэмж

Нийтдээ 36 сараас доошгүй доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд/Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно./

Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 1.000.000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-ийн 2016 оны 16 дугаар тогтоол) нэг удаа олгоно.

- Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

- Нас барсны гэрчилгээ (хуулбар)

- Өргөдөл

 

Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам