Хойд Солонгос өөрсдийн Iphone хувилбарыг бүтээлээ. Энэхүү утасны нэр нь Pyongyang 2425 нэртэй бөгөөд 8 core процессортой, утасгүйгээр цэнэглэх боломжтой бөгөөд зөвхөн Хойд Солонгосын төрийн мэдлийн Mirae хэмээх WiFi-тай холбогддог.

Уг утасны аяыг хүссэнээрээ өөрчлөх боломжгүй бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэсэн аж. Мөн хятад, англи сурах мөн төрийн хяналттай номын сангийн апп ч суулгасан байна.

Гэхдээ интернетэд холбогдохгүй учраас Хойд Солонгосын иргэд өөрсдөө апп татаж авч болохгүй, тиймээс гар утасны төвийн техникийн мэргэжилтэнгээр л суулгах боломжтой аж.

Судалгаагаар тус улсын иргэдийн 40 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэдний ихэнх нь тоглоом тоглох, ном унших, хөгжим сонсох, хоол хийж сурахад ашигладаг байна.