БНАСАУ-ын төлөөллүүд ОХУ-д болж буй зөвлөгөөний үеэр өөрсдийн хараат бус байдлаа хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй гэжээ. Хойд Солонгосын Ардын дээд чуулганы дэд дарга Ан Тон Чунь тэргүүтэй ажлын хэсэг Оросын Дээд танхимын дарга Валентина Матвиенкотой Санкт Петрбург хотод өнгөрсөн даваа гарагт уулзсан байна.  

Хатагтай Матвиенко хойд солонгосчууд цөмийн зэвсэг хөгжүүлж буй явдлын туйлын зорилго бол тусгаар тогтнол, ард түмнээ хамгаалах гэдгийг уламжлав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр “АНУ өөрийгөө болон өөрийн түншүүдийг хамгаалах болбол Хойд Солонгосыг бүрэн устгана” хэмээсэн. Үүнд Ким Жон Ун хариу болгож, цэргийн арга хэмжээ авах чадалтайгаа төлөөлөгчдөөрөө дамжуулжээ. 

ОХУ-ын зүгээс БНАСАУ-ыг АНУ тэргүүтэй бусад улс оронтой яаралтай хэлэлцэхийг хүссэн гэж ажиглагчид таамаглаж буй.