Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор БСШУСЯ-наас өнөөдөр өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд яамны сайд, яамны газрын дарга нар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Мэдээллийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "ЦУОШГ-аас ирэх 9 дүгээр сарын 1-ний өглөө усархаг бороо орно гэсэн мэдээ ирүүлсэн. Тиймээс цаг агаарын байдлыг харгалзаж хичээлийн шинэ жилийн нээлт буюу "Эрдмийн баяр"-ыг 9 дүгээр сарын 1-н буюу бямба гарагийн 13.00 цагаас хийхээр боллоо. Үүнтэй холбоотой албан бичгийг нийслэлийн бүх сургуулиудад хүргүүлсэн. 

9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болох бөгөөд 9 дүгээр сарын 3-н буюу даваа гарагаас албан ёсоор хуваарийн дагуу хичээл орно" хэмээлээ.