Сайн оюутан байхад туслах таван аппликейшн

Намрын завгүй өдрүүд хаяанд ирж, хичээл сургууль эхлэх дөхжээ. Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан шинэхэн оюутнуудад хэрэг болох таван аппликейшнийг санал болгоё. 


Tetgeleg


Хаана ямар тэтгэлэг зарлагдсаныг цаг алдалгүй мэдмээр байвал Tetgeleg аппликейшнийг санал болгож байна. Тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй бүртгүүлээд зөвлөгөө авах ч боломжтой. 

Татаж авах холбоос: https://apps.apple.com/mn/app/


Worki


Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, хэрэглээний мөнгөө олох хүсэлтэй оюутнууд олон байдаг ч, өөрт тохирсон цагийн ажил олоход хүндрэлтэй байдаг шүү дээ. Энэ нөхцөлд хаана ямар цагийн ажил, хэдэн төгрөгийн цалинтай байгааг харах боломжтой.

Татаж авах холбоос: https://apps.apple.com/mn/app/worki-mn/id1583725068


Math Alarm Clock 


Зарим оюутнуудын хувьд өглөө эрт босох шиг хэцүү зүйл үгүй. Тэгвэл сэрүүлгээ унтраагаад эргээд унтчихдаг хүмүүсийн хувьд Math Alarm Clock аппликейшнийг унтраах амаргүй даваа байх болно. Тоо бодож, сэрүүлгээ унтраах гэж оролдох хооронд таны нойр хангалттай сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Татаж авах холбоос: https://apps.apple.com/mn/app/


ScreenZen


Хичээл хийж байх үедээ төвлөрч чадахгүй утсаа оролдоод байдаг бол энэ аппликейшнийг гар утсандаа суулгаад үзээрэй.  Хүссэн аппликейшнуудаа тодорхой цагаар блоклоод, цаг нь  дуусахад блок нь гарчихдаг. Тэгэхээр блок хийсэн үед утсаа оролдож болохгүй гэсэн үг. 

Татаж авах холбоос: https://apps.apple.com/mn/app/



Trello


Мэдээж оюутан болоод олон хичээлийн бие даалт, даалгавар хийнэ. Тэдгээр ажлуудаа Trello аппликейшний тусламжтай төлөвлөөд явахад тун амар.  Багаар ажиллах нөхцөлд хүн бүрийн хариуцсан ажлыг тэмдэглэж авах, шалгах, цаг хугацааг сануулах, уулзалт товлох, өдөр тутмын ажил төлөвлөх гээд олон давуу талтай аппликейшн юм. 

Татаж авах холбоос: https://apps.apple.com/mn/app/




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.