“Ханжоу-2022” Азийн IV пара наадамд манай улсын тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 20 дугаар байрт жагссан билээ.

Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй яамны удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн нарын хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Манай баг тамирчдаас:

-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Баттөгс хүрэл медаль;

-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Л.Туруунаа хүрэл медаль;

-Пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд ОУХМ Ц.Баттулга хүрэл медаль;

-Таеквондогийн төрөлд ОУХМ У.Сүрэнжав мөнгөн медаль;

-Пара хөнгөн атлетикийн зээрэнцгийн төрөлд ОУХМ Д.Саруултөгс мөнгөн медаль;

-Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд МУХБ, МУГТ Э.Содномпилжээ 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль;

-Таеквондогийн төрөлд МУГТ Г.Болор-Эрдэнэ аваргын алтан медаль;

-Жүдо бөхийн төрөлд ОУХМ Д.Ганбат алтан медаль тус тус хүртсэн юм.