Индонез улсад зохион байгуулж буй “Азийн гуравдугаар пара наадам” тэмцээний нээлтийн ёслол нийслэл Жакарта хотноо байрладаг “Гелора Бунг Карно” цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагийн орой ёслол төгөлдөр болж өндөрлөжээ.

10 дугаар сарын 6-наас эхлэн найман хоногийн турш үргэлжлэх энэхүү наадамд Ази тивийн 43 орон болон нутаг дэвсгэрийн 3000 орчим тамирчин оролцоно. Тэд усанд сэлэлт, агаарын теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг болон шатар зэрэг спортын 18 төрлөөр өрсөлдөх юм.

Наадмын нээлтийн ёслолын үеэр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Азийн пара наадмыг зохион байгуулах хорооны дарга Ража Сапта Октохари болон Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашед нар үг хэлсэн байна.