Хамар битүүрэхийг 15 минутын дотор зогсоох арга

Гадаа цаг агаар дулаарахыг хажуугаар хамар нь битүү хүмүүс олширчээ. Хамгийн тухгүй хэрнээ зогсоох арга олддоггүй энэ зовлонт мэдрэмжээс сэргийлэх аргыг та бүхэндээ хүргэе.


Хоёр хөмсөгнийхөө хооронд иллэг хийх

Хөмсөгнийхөө голд минут орчимын иллэг хийгээрэй.


Хамрандаа иллэг хийхЗурагт заасан хэсэгт зөөлхөн дарж 1-2 минут иллэг хийгээрэй. Ингэж иллэг хийсний дараа нусаа нийхэд илүү амар болно.


Хамар уруулныхаа голд иллэг хийх

Зурагт заасан газарт 2-3 минут дарж иллэг хийнэ.


Агаар чийгшүүлэгч хэрэглэхАгаарын чийгшил 40 хувиас бага үед хамар доторх хуурайшдаг байна. Ингэснээр амьсгалахад садаа болдог.  Тиймээс агаар чийгшүүлэгч хэрэглэх нь хамар битүүрлээр сэргийлэхэд тустай.


Халуун жин тавихХалуун усанд дэвтээсэн эсвэл цахилгаан зууханд халаасан алчуураа хамран дээрээ тавиарай. Хэтэрхий халуун байж болохгүй. Жин тависныхаа дараа нусаа нийж, хамрын нүхээ угаагаарай.


Харшлаас болсон бол дасгал хөдөлгөөн хий

15 минут орчим дасгал хөдөлгөөн хийж биеэ халаах нь харшилаас сэргийлэхээс гадна хамар битүүрэх эрсдлийг багасгана. Дасгал хөдөлгөөн тустай байгаа биз?


Танд дээр аргуудын аль нь үр дүнгээ өгсөн бэ?

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө эрүүлмэнд хамар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.