Б.Номин
              
              08 сарын 29, 2025
            
               
            
Хеликобактер ходоод, 12 нугалаа гэдсэнд үрэвсэл, шарх үүсгэх нийтлэг эрсдлийг бий болгодог. Эмчилгээ нь голдуу антибиотик ба хүчил дарах эмийн хослол байдаг боловч хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг нь чухал дэмжлэг үзүүлдэг байна.
Иймд та бүхэнд хеликобактерын халдвар авсан үед хэрэглэхэд тохиромжтой болон тохромжгүй хоол хүнсний зөвлөгөөг хүргэе.
Хэрэглэхэд тохиромжтой:
Пробиотик агуулсан хүнс:
Тараг, айраг, кимчи, байцааны дарш, мисо гэх мэт.
Эмчилгээний антибиотикийн гаж нөлөөг бууруулж, гэдэсний ашигтай бичил биетийг тэнцвэржүүлнэ.
Антиоксидант, үрэвслийн эсрэг хүнс:
Жимс: нэрс, бөөрөлзгөнө, аньс, гүзээлзгэнэ
Ногоо: брокколи, байцаа, бууцай, брокколины нахиалбар (sulforaphane ихтэй, H. pylori-ийн өсөлтийг дарангуйлдаг)
Өндөр фибертэй хүнс:
Овъёос, бүхэл үрийн гурил, бор будаа, ногоон ногоо
Ходоодны салст хамгаалж, хоол боловсруулалтыг сайжруулна.
Омега-3 болон эрүүл тос:
Самар (бүйлс, хушга), загас (сам хорхой, яргай), оливын тос
Үрэвслийг бууруулахад дэмжлэгтэй.
Зөгийн бал :
Судалгаагаар H. pylori-ийн өсөлтийг тодорхой хэмжээгээр дарангуйлдаг гэж үздэг.
Хеликобактерын халдварын үед тохиромжтой хоолны долоо хоногийн жишиг цэс:

Зайлсхийх хүнс, зуршил:
Хэт халуун ногоотой, шарсан, тослог хоол – ходоод цочрооно.
Кофе, хар цай, хийжүүлсэн ундаа – хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлнэ.
Архи, тамхи – салстыг гэмтээж, эмчилгээний үр дүнг бууруулдаг.
Өндөр хүчиллэг жимс (нимбэг, жүрж, анар, улаан лооль) – зарим хүмүүст цээж хорсголтыг улам нэмэгдүүлдэг.
Анхаарах зүйлс:
Эмчийн зааж өгсөн антибиотик + хүчил дарах эмийг бүрэн курсээр уух нь хамгийн чухал.
Хоолыг бага багаар, ойр ойрхон идэх → ходоод хэт ачаалал авахгүй.
Ус сайн уух → хүчил шингэрэхэд тусална.
Стресс багасгах, унтаж амрах → ходоодны хүчил ялгаруулалтад эерэг нөлөөтэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.