Халимагууд бол монгол угсааны дөрвөд, торгууд ястанууд юм. Одоогоос бараг 500 жилийн өмнө тэдний овог дээдэс өнөөгийн баруун аймгуудаар аж төрж байгаад баруун тийш нүүдэллэн явсан түүхтэй. Тиймээс ч одоо ч халимагууд баруун аймгуудтай соёлын харилцаа, хамтын ажиллагаатай байдаг ажээ. Өмнө нь орос хувцас өмсч, их гүрнийхээ соёлыг илүүд үздэг байсан бол өдгөө тэд цаг хугацаа, түүхийн нугацаанд гээгдсээр буй түүх, соёлоо урьд хожид байгаагүйгээр нандигнаж буй. Тухайлбал тэд үндэстнийхээ онцлогийг шингээсэн өдөр тутмын хувцас өмсөх дуртай болсон байна. Энэ нь эрэлт ихтэй байдаг талаар "Иньглян" хувцас загварын салоны эзэн өгүүлжээ. 

Ингээд халимаг охидын үндсэрхэг гоёлыг сонирхуулж байна.