Өвөрмөц өнгө төрх, хоолойн цар хүрээгээр үргэлж ялгарч байдаг дуучин Рианна "Garage" сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүрэнд мөрөө ил гаргасан загварын даашинз өмсч гарчээ. Түүний өмссөн даашинз Dolce & Gabbana брэндийнх бөгөөд 60-аад оны цэцгэн чимэглэлийн аргыг ашигласан өвөрмөц шийдэл болсон. Мөн E, Y/PROJECT-ийн гутал, TIFFANY & CO брэндийн хүзүүний зүүлтийг зүүжээ.

"Үнэндээ зарим хувцас Рианад таалагдаагүй ч түүний зураг гайхалтай гарсан" хэмээн тус сэтгүүлийн эрхлэгч онцлов. Мөн тэрбээр "Бид Рианнаг байдгаасаа өөр гэвч загварлаг төрхөө алдаагүй, эрч хүчтэй байдлаар  гаргахыг хүссэн" хэмээн ярьжээ.