Амтат улаан “дарангуйлагч”

Н.Жавхлан
02 сарын 12, 2025

Бүхий л цайны газар болон айл өрхүүдэд хоолны гол амтлагчийг гүйцэтгэдэг уламжлалт кетчуп хэмээх амтлагч амттай ч асар олон онцгүй орцуудтай гэдгийг та мэдэх үү?

  1. Сахарын өндөр агууламж 

Кетчупны амтыг нэмэхийн тулд их хэмжээний элсэн чихэр ашигладаг. Ганцхан амны халбага кетчупт гэхэд 4 гр элсэн чихэр агуулдаг гэвэл та итгэж байна уу? 

Чихэрлэг байвал харин ч амттай гэж бодож байна уу. Биед илүүдсэн чихрийн хэрэглээ таргалалт, чихрийн шижин зэрэг өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.  Харахад шошгон дээрээ өөх тосны хэмжээ бага гэж бичсэн байдаг ч тослогийн хэмжээг бууруулахын тулд элсэн чихээр ихээр ашигладаг байна. 


  1. Натрийн эх үүсвэр буюу давс ихтэйг мэдэх үү?

Кетчуп натри буюу давс агууламж ихтэй гэдгээрээ алдартай амтлагч.  Натри нь биеийн шингэний түвшинг зохицуулахад чухал үүрэгтэй. Хэрвээ давсны хэрэглээ натри хэтэрсэн тохиолдолд цусны даралт ихсэх, зүрх судасны болон бөөрний асуудал үүсгэх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Нэг амны халбага кетчуп 200 мг орчим давс агуулдаг.

  1. Улаан лоолийн сүмсний орцонд улаан лооль ордог уу?

Кетчупийн  үндсэн орцуудыг та нэрлэж чадах уу. Үнэндээ хямдхан буюу нийтийн хоолны газруудад хэрэглэгддэг кетчупны орцонд ихэнх тохиолдолд улаан лооль маш бага ордог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Гол нь сүмс болтол нь өтгөрүүлэхийн тулд маш их элсэн чихэр, нэмэлт амтлагчуудыг орлуулдаг. Энэ нь тухайн амтлагч хямд үнээр худалдаалдгийн нэг шалтгаан болдог. 


  1. Байгаль орчинд хор хөнөөлтэй

Зөвхөн хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрлэх явц нь байгаль орчинд ч хор хөнөөлтэй байдаг аж. Орц материалын нийлүүлэлтээс эхлээд савлагаа, тээвэрлэлтийн процесс зэрэг нь сөрөг ул мөр үлдээдэг. 

Дэлхийн нийт түүхий эдийн ердөө 9 хувь нь дахин боловсруулагдаж, бордоо болдог гэсэн судалгаа байдаг. Харин бидний өдөр тутамдаа ашигладаг хямд улаан лоолийн сүмсний сав нь дахин боловсруулагддаггүй аж.

/Байгальд хаягдсан хуучин кетчупны сав. Задрахгүй, дахин боловсрогдохгүй/


  1. Шим тэжээл агуулдаггүй ч шимтэн идсээр байх уу?


Бид идэж буй хоол хүнснээсээ биедээ хэрэгтэй шим тэжээлээ авдаг. Харин уг амтлагч нь хоол хүнсэнд амт оруулдаг ч авч болох шим тэжээл гэх зүйл бараг л байдаггүй. 

Хамгийн том асуудал нь кетчупт фруктоз их хэмжээгээр агуулсан эрдэнэ шишийн сироп болох HFCS ашигладагт байгаа юм.  

HFCS-ийг бүх төрлийн хийжүүлсэн ундаа, шар айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд ашигладаг. Чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалтад нөлөөлөх томоохон хүчин зүйл болж байна.

Холбоотой сэдвүүд

эрүүл мэнд амтлагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.