Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг

Англи хэлийг үр дүнтэй, амжилттай сурах гэж хичээж явна уу, арга учраа нэг л олохгүй байна уу? Тэгвэл танд “Wall Street English Mongolia” сургалтын төвийн англи хэлний багш Жонатон Гиелийн зөвлөгөөг хүргэе.

Тэрбээр олон улсад уригдан 20 гаруй жил англи хэлийг зааж буй туршлагатай багш юм. 

БИЧЛЭГ: 


Хэл сурах шалгарсан арга бол харилцан ярилцах 


Заах арга барилдаа мөрддөг миний ганц зарчим бол сурагчдаа аль болох яриулах. Хуучны багш нарын самбарын урд зогсоод “тэр, энэ” гээд эд юмс руу зааж ярьдаг  арга барил ард хоцорсон шүү дээ. Багш хүн самбарын урд яриад уншуулаад л, дүрэм заах биш сурагчдаа идэвхтэй оролцуулдаг байх хэрэгтэй. Ингэж байж л ам нээж ярилцаж англи хэлийг амжилттай суралцаж чаддаг. Үүнийг би туршлагаараа олж харж, мэдэрч, үр дүнг нь харж байлаа. Тиймээс би илүү найз нөхөд шиг нь харилцан ярилцахыг чухалчилдаг.

Миний хичээл зааж байсан испани, итали, португал хүмүүс нээлттэй, чөлөөтэй харилцан яриа өрнүүлж, хөгжилтэй байдлаар хэл сурч чаддаг.

Монгол хүмүүсийн бүрэг, дотогшоо байдлыг хэл сурах хамгийн том бэрхшээл нь гэж хардаг. “Би буруу хэлчих вий” гэдэг айдсаас болоод ярихаас зайлсхийх гээд байдаг талтай. Тиймээс энэ байдлыг эвдэж, яриаг нь задлахад бага зэрэг хугацаа зарцуулдаг. Хэрвээ та ярихаас эмээдэг бол манай төвд суралцсанаар өөрийгөө өөрчилж чадна.


Хэл сурна гэдэг булчингаа хөгжүүлэхтэй л ижил зүйл, дасгал сургуулалтын үр дүнд сайжирдаг


Дэлхий даяар 3 сая гаруй хүн “Wall Street English”-ийн үр шимийг хүртэж, хүссэн үр дүндээ хүрсэн байдаг. Тэгэхээр бид  50 жилийн турш хэрэгжүүлсэн арга зүй, нөү хау-гаараа бусдаас ялгардаг гэсэн үг.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн учраас Wall Street English-ийг төгсөгч оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авдаг. Энэ сертификаттай бол дэлхийн аль ч оронд очсон олон улсын компаниуд англи хэлний түвшинг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ бол манай чухал давуу талын нэг.

#Англи хэл сурах явцыг булчингийн үйл ажиллагаатай зүйрлэж болно

Ямар ч хүн нэг өдрийн дотор булчингаа хөгжүүлж чадахгүй шүү дээ. Англи хэлийг ч гэнэт сурдаггүй, тасралтгүй хичээл зүтгэлийг шаардаж байдаг. Хүчний дасгал, сунгалт хийж ачаалал өгч байж булчин хөгжиж, томордогтой адил, сонсох, унших, бичих, ярих чадвараа жигд хөгжүүлснээр таны англи хэлний чадвар ахиж дээшилнэ.


Хэт шахсан хэл сурах арга барил хэнийг ч залхах, шантрахад хүргэдэг

Монгол хүмүүс хэл сурахдаа ямар алдааг хамгийн их гаргадаг вэ гэж асуудаг.

Миний анзаарснаар монголчууд англи хэлийг ихэвчлэн оноо авах, шалгалт давах зорилгоор сурдаг. Дүрэм, бичгийн чадвараа сайжруулах дээр төвлөрөөд бусдыг нь орхичихдог. Ийм хүмүүс англиар ярихдаа эхлээд монгол хэлээр боддог, дараа нь орчуулах гээд байдаг сул талтай. Энэ арга барил нь удаан ярьдаг, буруу бүтэцтэй ярих гол шалтгаан болдог. Үүн дээр бид онцгойлон анхаарч зөвлөгөө өгч,суралцагчаа чиглүүлэн ажиллаж байна.

Зарим хүн англи хэл сурах гээд тасралтгүй үг цээжилж, дүрмийн хичээлээс залхчихсан орж ирдэг. Үнэндээ ийм хатуу аргууд шантарч, няцахад хүргэдэг гэмтэй. Тиймээс бүх чадвараа зэрэг хөгжүүлэх нь чухал юм. Цээжилсэн үгсээ өгүүлбэрт ашиглаж, бодит нөхцөлд хэрэглэж сурах хэрэгтэй.

Бид хүн болгоны англи хэлний түвшин, тэдний цаг завд тохируулсан сургалтын өндөр үр дүнтэй арга барилыг санал болгодог. Та Wall Street English-т суралцсанаар танхимын сургалтаас гадна хичээлээ хаанаас ч хэдийд үзэж болно гэсэн үг. Гэрээсээ, ажлын бус цагаар, амралтын газар гээд хаанаас ч ухаалаг гар утас, компьютерээрээ үзэх боломжтойгоороо давуу талтай.


Англи хэл сурахдаа биеэ дайчилж чаддаг монголчуудын зан чанар нь таалагдсан


Монголчууд маш шаргуу, хичээл зүтгэлтэй хүмүүс гэдгийг мэдэрч, анзаарсан. Нэг зүйлд зорьсон бол өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Яагаад гэвэл миний шавь нарын 99 хувь нь хичээлдээ идэвхтэй оролцдог, сурахын төлөө маш их хичээл зүтгэл гаргадаг нь мэдрэгддэг. Багш хүний хувьд энэ бол хүндэтгэмээр сайхан зан чанар шүү дээ.

Зөвхөн сургуулийн орчин, сургалтын төвөөс өгч буй сургалтаар хайрцаглагдаггүй, кино, дуу, тоглоом, уран зохиол гэх мэт сонирхлоороо хэл сурахыг хичээдэг шавь нар олон бий. Үүнээс монголчууд “Self-taught” буюу бие даан суралцах чадвартай нь харагдана. Энэ чанар нь надад хамгийн их таалагдсан. Ийм л хүн англи хэлийг амжилттай сайн сурдаг. 

Монгол хүмүүс аливааг ойлгохдоо хурдан, шинэ орчинд дасан зохицох чадвар сайтай. Нүүдэлчин ахуй соёлын  төдийгүй, Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалын нөлөө болов уу. Энэ дасан зохицох онцлог нь англи хэлийг амархан сурдагт нөлөөлдөг байх.

Манай "Wall street englsih" сургалтын төвийн онцлог нь сурагчдаа вакум орчинд англиар ярих боломжийг нь бүрдүүлдэг. Орчин нөхцөл нь бүрдсэн, багштайгаа шууд харилцах боломжтой учраас манай төвийн суралцагч нар хурдан хугацаанд англи хэлийг сурч, эзэмшиж байна. 

#Өдөр бүр 15 минут давтахад л хангалттай, гол нь тууштай байх хэрэгтэй

Миний хувьд өдөр бүр 15 минутыг хэл сурахад зарцуулах нь нэг өдөрт 3 цаг тасралтгүй суухаас илүү үр дүнтэй гэж боддог. Нэг өдөр хийгээд хэдэн өдөр өнжих биш өдөрт 5 минут байсан ч хамаагүй давтах хэрэгтэй. 

Өдөр бүр бага багаар давтсанаар тархинд тогтмол очиж танил мэдээлэл, урт хугацааны ой тойнд хадгалагддаг. Дээр дурдсанчлан булчингийн дасгалаа хийхгүй удаан байвал булчин сулардаг шиг англи хэлээ давтахгүй удвал бүдгэрч мартагдана. Тиймээс тууштай байхыг чухалчлан захина.


#Та 'Wall Street English Mongolia' сургалтын төвд холбогдохыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 18р хороо, Парк гарден плаза, 14 давхарт

☎️Холбогдох утас: 77470000



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.