Б.Анударь: WSE-д хандсаны дараа англи хэлээ богино хугацаанд, үр дүнтэй сурах аргаа олсон

Англи хэл сурмаар байна, ажил карьераа өсгөмөөр байна гэж олон хүн ярьдаг. Тэгвэл англи хэлийг богино хугацаанд, амжилттай сурсан түүхээ RE/MAX City оффисын гүйцэтгэх захирал Б.Анударь хуваалцаж байна. Тэрбээр “Wall Street English Mongolia” сургалтын төвийн суралцагч юм. 

Танд ч бас англи хэл сурах, сурсан түвшингээ ахиулах хэрэгцээ байгаа бол анхааран уншаарай. 

Сонирхуулахад “Wall Street English” нь дэлхийн 33 оронд 450 гаруй салбартай олон улсын франчайз сургалтын төв бөгөөд 3000 гаруй хүнд хэл сурах арга барилаа олж, англи хэлийг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэхэд нь тусалжээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

#Жил бүрийн хүслийн жагсаалтдаа англи хэл сурна гэж бичсээр яваа юм биш биз?

Жил бүрийн эхэнд хүн бүр хүсэж зорьсон зүйлээ бичдэг шүү дээ. Миний хувьд ч бас “Энэ жил л англи хэлээ сурч, сайжруулна” “Заавал IELTS, TOEFL өгнө” гээд л бичдэг байлаа.

Уг нь 5 дугаар ангиас хойш англи хэл сурч эхэлсэн ч системтэй, зөв арга барилаа олоогүй явсан хэрэг. Үүнийгээ “Би хэл сурах авьяасгүй юм байна” гэж эндүүрч явсанаа сүүлд ойлгосон.

Миний хувьд “Wall street english”-д суралцсанаар англи хэл сурах гацаагаа тайлж чадсандаа баяртай байдаг . 

#Хэл сурах хэзээ ч ийм хялбар байгаагүй

Бидний эргэн тойронд ч яг над шиг англи хэл сурахгүй юм байна гээд шантарчихсан хүмүүс байдаг шүү дээ.  Энэ хүмүүст хэлэхэд та зөв арга барил, танд тохирсон чиглүүлэх багш, мэргэжлийн байгууллагаа л олоогүй явж байна гэсэн үг юм.

Бас хэл сурах зорилгоо ч зөв тодорхойлох ёстой юм байна гэдгийг WSE-д суралцаж байхдаа ойлгосон. Миний хувьд эхлээд монгол чиглүүлэгч дараа нь гадаад багштайгаа ярилцаад зорилгоо тодорхойлсон юм. Үүний дараа зөвхөн надад тохирсон англи хэл сурах тусгай хөтөлбөрийг санал болгосон. 

Хүн л  хойно заримдаа залхуурна, зорилгоо мартах үе ч гарна шүү дээ. Тэр үед монгол чиглүүлэгч нар маань сэдэлжүүлээд, идэвхжүүлээд маш сайн дэмждэг. “Та хичээлээ хийгээрэй, тэгээрэй ингээрэй” гээд л байнгын холбоотой байж чадахгүй хичээл дээр тусалж дэмжихээр хүн өөрийн эрхгүй хичээдэг юм байна. Зөв чиглүүлэг, дэмжлэггүй хүн эцсийн зорилгодоо хүрэлгүй замаасаа хазайгаад явчих талтай. 

Бидний үед өнөө уламжлалт арга барилаараа үзээд дасгалын ном дэвтрээ л нухаж суудаг байв. 

WSE сургалтын төвийн хувьд багш нартайгаа харилцан яриа өрнүүлэх боломжтой учраас сурсан хичээлээ бататгаж, үгсийн сангаа амархан нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь амархан аргаар суралцсан хэр нь тэдгээр хичээл нь сайтар хоногшсон байдаг. 

Хэл сурах итгэлээ алдсан хүмүүстэй сайн ярилцаж, өмнөх туршлагуудыг нь судалж, зөвлөгөө чиглүүлэг өгдөг нь маш их таалагдсан. Үнэндээ хэл сурах процессыг би хэцүү гэж бодож байснаас ийм амар хялбар байна гэж төсөөлөөгүй.

#VIP сургалт буюу цаг завгүй хүмүүст зориулсан хөтөлбөрийн давуу тал

Англи хэлийг сурч чадна гэж өөртөө итгэж, тохирсон арга барилаа олсон цагт эзэмших нь цаг хугацааны асуудал юм байна. Үүнийг олон хүний жишээнээс харж байна

Миний хувьд үл хөдлөхийн бизнес эрхэлдэг учраас англи хэл эзэмшсэнээр аль ч улс агентуудтай хамтран  ажиллаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой байдаг. Тухайн улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хууль дүрмийг судлах, тухайн улс дахь хамтрагчтайгаа хэлэлцээр хийх, монгол харилцагчдадаа бүх зүйлийг нь ярьж тайлбарлаж, ойлгуулах зэрэгт англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар маш их шаардагддаг.

Яг над шиг ажлаа сайжруулахын тулд англи хэл сурах зайлшгүй хэрэгцээтэй ч завгүй амьдралтай бизнес эрхлэгчид, менежерүүд олон байдаг. Эдгээр хүмүүст тохирсон англи хэлний сургалтын төв олох амаргүй. 

Миний хувьд “Wall Street English”-ийг сонгосон шалтгаан нь ганцаарчилсан хөтөлбөртэй, миний боломжит цагт хуваарь гаргаж заадаг, онлайнаар 24/7 хичээлээ үзэх боломжтой нь маш их таалагдсан. Заримдаа ажилтай холбоотой үг хэллэгийг гадаад багштайгаа ярилцан тухай бүрд нь хичээлээ үзчихдэг. 

#Хүн бүрд тохирсон уян хатан сургалтын систем

Англи хэлний сургалтын төвүүд ихэвчлэн түвшинг нь тогтоогоод нийтэд нь заадаг шүү дээ. 

Үнэндээ хүн бүрийн хэрэгцээ шаардлага өөр. Зарим нь шалгалт өгөх гэж, нөгөө нь их сургуульд орох гэж, зарим нь бизнесээ өргөжүүлэх зорилгоор сурдаг. Хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын системтэй гэдгээрээ давуу талтай байдаг учраас хэл суралцах гээд шантарсан хэн бүхнийг энэ сургалтын төвийг сонирхоод үзээрэй гэж зөвлөе.

Бусад сургалтын төвөөс ялгаатай нь “Wall Street English” насанд хүрэгчдийн амьдралын хэв маягт нийцсэн сургалтын программтай гэдгээрээ онцлог.

30-60 насандаа англи хэл сурч байгаа хүмүүсийн хувьд бүтэн цагаар ажиллахаас гадна хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авна гээд маш завгүй байдаг. Иймд эдгээр хүмүүст тохирсон уян хатан нөхцөлтэй сургалтыг манай сургалтын төв санал болгодог. Танхимаар эсвэл гэрээсээ бүр автобусанд явж байхдаа ч гар утас, таблет, компьютероо ашиглан цахимаар хичээлээ үзэх боломжтой гэдэг нь манай VIP сургалтын давуу тал. Үүгээр зогсохгүй сурагчид маань боломжтой үедээ ирээд биечлэн зөвлөгөө авч, уулзалт хийх боломжтой байдаг. Тиймээс энэ бол завгүй хэдий ч англи хэл сурах хүсэлтэй хүмүүст яг тохирсон сургалт юм.

Хэлний бэрхшээл таны мөрөөдөлд саад болох ёсгүй!
Англи хэлийг мэргэжлийн гадаад багш нараар заалгахыг хүсвэл бидэнд хандаарай.

Холбогдох утас: 77470000


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.